Үйлчилгээний нөхцөл

ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ НЬ OTEMERGENCY APP - ААС ТАНЫ ТОДОРХОЙ МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ХАДГАЛАХ, УГ НӨХЦӨЛД ЗААСАН ЗОРИЛГООР АШИГЛАХ, ТҮҮНД БОЛОВСРУУЛАЛТ ХИЙХ ЭРХИЙГ ОЛГОХ ЭРХ ЗҮЙН ҮР ДАГАВАР БҮХИЙ ХУУЛЬ ЗҮЙН БАРИМТ БИЧИГ ЮМ. ИЙМД ТА ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ САЙТАР ТАНИЛЦАЖ, ЗӨВШӨӨРӨХ ЭСЭХЭЭ ШИЙДЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА. ТА OTEMERGENCY APP –ЫН “ХЭРЭГЛЭГЧ ҮҮСГЭХ” ТОВЧЛУУРЫГ ДАРСАН БОЛ ТАНЫГ УГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГЭЖ ҮЗНЭ.

  1. Та энэхүү үйлчилгээний нөхцлийг зөвшөөрснөөр OT Emergency app-д дараах зөвшөөрөл, эрхийг олгох болно.
    • a. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн мэдээллийг хүлээн авч, хадгалах.
    • b. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон байгууллагын мэдээлэл тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах.
    • c. Хэрэглэгчийн үүсгэсэн, дамжуулсан байгууллагын болон хувийн мэдээллийн үнэн зөвийг тухайн оруулсан хэрэглэгч хариуцах
    • d. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг OT Emergency app-аас үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор OT Emergency app-ын дотоод хэрэгцээнд ашиглах.
    • e. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг OT Emergency app нь энэхүү үйлчилгээний нөхцлийн “1.d”-д заасан зорилгоор OT Emergency аппликейшнийг хөгжүүлэгч OT Emergency ХХК-д шилжүүлэх, ашиглуулах.
  2. Та энэхүү Үйлчилгээний нөхцлийн 1.(c)-д заасны дагуу OT Emergency аппликейшнд оруулсан мэдээллийн үнэн зөвийг тухайн оруулсан хэрэглэгч хариуцах ба энэхүү мэдээллийн улмаас учирсан аливаа хохиролыг OT Emergency хүлээхгүй болно.
  3. OT Emergency app нь таны үүсгэсэн, дамжуулсан хувийн мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглах, бусдад задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд, мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
  4. Энэхүү үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тохиолдолд уг өөрчлөлтийн талаар таны цахим шуудангаар мэдэгдэнэ. Уг цахим шууданг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор уг өөрчлөлтийг зөвшөөрсөн, эсхүл зөвшөөрч байгаа эсэх талаараа мэдэгдээгүй тохиолдолд уг өөрчлөлт хүчин төгөлдөр болно.
  5. OT Emergency нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, OT Emergency аппликейшнийг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликейшнд хандах хандалт, таны хийж байгаа аливаа үйлдлийн түүхийн лог болгон хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.

ХЭРЭВ ТА ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦЛИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙГАА БОЛ “ГАРАХ” ТОВЧЛУУРЫГ ДАРНА УУ. ЭНЭ ТОХИОЛДОЛД OTEMERGENCY АППЛИКЕЙШНИЙГ АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛОХЫГ АНХААРНА УУ.